Child Labour in Supply Chains
0 (0 Likes / 0 Dislikes)
Эдгээр бүтээгдэхүүнүүдэд ямар ижил төстэй шинж байж магадгүй вэ?
Тэднийг бүгдийг нь хүүхэд хийсэн байж болзошгүй
Бидний өдөр тутам хэрэглэдэг бараа бүтээгдэхүүний заримыг нь
хүүхдүүд хийсэн байж болзошгүй.
Хүүхэд хөдөлмөрлөдөггүй компаниуд хүртэл
хүүхдийн ажилладаг үйлдвэрээс түүхий эд болон бараагаа авдаг байж болзошгүй.
Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг тэмцдэг байгууллагууд өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа ч
тэдний туулах зам урт байна.
Та ч мөн адил арга хэмжээ авч болно.
Хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүд бол
тоглож наадах цаг завгүй хүүхдүүд ба
сургуулиасаа гарахаас өөр аргагүй болсон хүүхдүүд юм.
Тэд "том" болж,
хараахан бэлэн болоогүй хэрнээ хариуцлага үүрэх шаардлагатай болсон.
Хүүхдийн хөдөлмөргүй Дэлхийг бий болгохын тулд бид
бүх охид хөвгүүдэд чанартай боловсролыг хүртээмжтэй болгох хэрэгтэй ба
тэдний эцэг эхчүүдэд тохирсон ажлын байр бий болгох хэрэгтэй.
Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын Хүүхдийн хөдөлмөрийг устгах олон улсын хөтөлбөрийн зорилго бол
дэлхий даяар хүүхдийн хөдөлмөрийг устгаж, түүнээс урьдчилан сэргийлэх юм.
Охид хөвгүүдийн эрхлэх ёстой ганц хөдөлмөр бол
сургуульд сурах юм.
Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын "Хүүхдийн хөдөлмөрийг устгах нь" (2010) дуу дүрст цуврал хөтөлбөрийн хүрээнд "Encuentro" ТВ болон Аргентины Нэгдсэн улсын Боловсролын яамтай хамтран бүтээв.