Watch videos with subtitles in your language, upload your videos, create your own subtitles! Click here to learn more on "how to Dotsub"

Story of Stuff

0 (0 Likes / 0 Dislikes)
Эд зүйлсийн түүх Хөтлөгч Энни Леонард Чамд ийм зүйл бий юу? Би үүндээ их дуртай. Үнэндээ би янз бүрийн чамин эд зүйлсэд бүр автчихаад байгаа юм. Бидний худалдан авч хэрэглэдэг эд зүйлс хэрхэн бий болж, хогийн саванд хаяахад хаана очиж дуусдаг талаар чи бодож үзсэн үү? Би энэ талаар олж мэдэхийг хүссэн юм. Тэгээд би судалж үзлээ л дээ Сурах бичигт бичсэнээр бол бидний хэрэглэдэг эд зүйлс олборлох, үйлдвэрлэх түгээх, хэрэглэх шатаар дамжиж эцэст нь хог хаягдал болдог. Энэ бүх үйл явцыг бүхэлд нь эд материалын эдийн засаг гэж нэрлэдэг байна. Гэхдээ би илүү ихийг олж мэдэхийг хүссэн юм. Тэгээд сүүлийн 10 жилийн турш улс орнуудаар аялан явж эд зүйлс хаанаас бий болж, хаана очиж дуусдаг болохыг судалсан юм. Харин юу олж мэдсэн гээч? Бидний огт мэдэхгүй олон зүйл энд байдаг юм байна. Нэг талдаа энэ тогтолцоо ямар ч асуудалгүй юм шиг харагддаг боловч үнэндээ бол хямралд орчихсон тогтолцоо юм. Учир нь бидний хэрэглээний соёл үйлдвэрлэх, хэрэглэх, хаях гэдэг тогтолцоон дээр үндэслэдэг. Харин нөөц баялаг нь хязгаартай гариг дээр энэ тогтолцоог удаан ашиглах боломжгүй. Энэ тогтолцоо алхам тутамдаа бодит ертөнцтэй харьцдаг. Амьдрал дээр энэ үйл явц хоосон цаасан дээр болохгүй нь тодорхой. Энэ тогтолцоо хүмүүс, нийгэм соёл, эдийн засаг, байгаль орчинтой харьцдаг бөгөөд бүхий л замын туршдаа байж болох хязгаарыг хэтрүүлж байдаг. Энэ диаграмм дутуу учраас тэдгээр хязгаарыг бид олж харахгүй байгаа юм. Тэгвэл чухам юу орхигдсоныг бүгдээрээ харцгаая. Энд орхигдсон чухал зүйлүүдийн нэг нь хүмүүс юм. Тийм ээ хүмүүс. Энэ тогтолцоонд хүмүүс ажиллаж амьдарч байдаг. Харин хүмүүсийн зарим нь бусдаас илүү асуудалтай бол заримд нь өөр хэлэх зүйл бий. Тэгвэл тэд хэн бэ? За тэгвэл төр засгаас эхлэе. Төр засгийг танктай зүйрлэх ёстой гэж найз нар маань хэлсэн юм. Яагаад гэвэл бусад улс орнуудын нэгэн адил АНУ татварын 50 гаруй хувийг цэрэг зэвсэгт зарцуулдаг учраас тэр. Гэхдээ төр засгийг хүмүүс бий болгож тэр нь хүмүүсийн тусын тулд байх ёстой гэж итгэдэг учраас төр засгийг би хүнээр төлөөлүүлсэн юм. Бидэнд анхаарал тавьж, үйлчлэх нь төр засгийн хийх ёстой ажил. Үүний дараа корпорациуд гарч ирдэг. Корпорациуд төр засгаас том харагдаж байгаагийн шалтгаан нь тэд үнэхээр төр засгаас том учраас л тэр. Дэлхийн хамгийн том 100 эдийн засгийн 51 нь корпораци байдаг. Корпорациуд хүч чадал, хэмжээгээр ингэж томорчихоод байхад биднийг гэхээс илүү корпорациудын ажил хэрэг бүтэж байгаа эсэхэд илүү анхаарал халамж тавьж байдаг төр засаг огт өөрчлөгдсөнгүй. За тэгвэл энэ зурганд өөр юу дутуу болохыг харцгаая. Байгалийн баялгийг цөлмөх, цаашилбал эх дэлхийгээ хог хаягдлаар дүүргэхийг нэрлэсэн олборлолт гэдэг гоёмсог үгнээс эхэлье. Энэ бол ой модыг огтолж, уул хадыг дэлбэлэн доторх металыг нь авч цэвэр усны нөөцөө бүгдийг нь ашиглаж, хамаг амьтдаа устгахын нэр юм. Яг энд бид эхний хязгаарыг хэтрүүлж байгаа юм. Учир нь бидний нөөц баялаг дуусч байна. Бид дэндүү их юм хэрэглэж байна. Сонсоход хэцүү ч энэ бол үнэн. Үүний учрыг шалтгааныг олох хэрэгтэй. Сүүлийн 30 жилд гэхэд бид дэлхийн байгалийн баялгийн гуравны нэгийг ашиглачихсан байна. Бид газар дэлхийгээ дэндүү хурдтайгаар ухаж ой модыг хайр найргүй огтолж бас хог хаягдлаар дүүргэж хүн амьдрахын аргагүй болгож байна. АНУ-д гэхэд анх байсан ой модны дөнгөж 4 хүрэхтэй үгүй хувь нь үлдсэн. Гадаргын усны 40 хувь нь уухад тохиромжгүй болсон. Бид дэндүү их эд зүйл хэрэглэж байгаагаас гадна өөрсдөд оногдсоноос илүүг хэрэглэж байна. АНУ дэлхийн хүн амын ердөө 5%-ыг бүрдүүлдэг мөртлөө нийт бараа бүтээгдэхүүний 30 хувийг хэрэглэж хог хаягдлын 30%-г бий болгож байна. Хэрэв хүн болгон Америкчууд шиг хэрэглэдэг бол бидэнд 3-5 дэлхий хэрэгтэй болно. Гэвч бидэнд ганц л дэлхий байна. Гэтэл хэрэгцээгээ хангах бидний арга зам нь өөр хэн нэгнийхийг булаан авах болчихсон. Тэр нь бидний хэлж заншсанаар гуравдагч орнууд буюу зарим хүний хэлдгээр бусдын нутаг дээрх манай эд зүйлс гэдгийн өөр нэр. Тэгвэл энэ ямар санагдаж байна? Ямар ч ялгаагүй. Дахиад л газар дэлхийг сүйтгэнэ гэсэн үг. Далай тэнгисийн загасны нөөцийн 75% нь үгүй болж Анх байсан ой модны 80% нь үгүй болсон. Амазонкийн ойд гэхэд л минут тутамд 2000 мод огтолж байна. Энэ бол минут тутамд хөлбөмбөгийн 7 талбайтай тэнцэх ой мод устаж байна гэсэн үг. Харин тэнд амьдардаг хүмүүс яах болж байна? Эдний хэлж байгаагаар бол тэд олон үеэрээ тэнд амьдарч ирсэн хэдий ч газрын баялгыг нь өмчилдөггүй, техник технологи байхгүй бас хангалттай их худалдан авалт хийдэггүй гэнэ. Энэ нийгэмд өмч хөрөнгө ихтэй эсвэл их юм худалдаж авдаггүй бол та ямар ч үнэ цэнэгүй. Үүний дараа түүхий, эд материал үйлдвэрлэлийн процесст шилждэг. Энд яадаг вэ гэхээр түүхий эдийг химийн бодистой хольж хорт бодисоор бохирдсон бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Өнөөдөр үйлдвэрлэл болон худалдаанд 100.000 гаруй төрлийн химийн бодис ашиглагдаж байна. Эдгээрийн цөөн хэдийнх нь хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг шалгаж үзсэн бөгөөд бусад химийн бодистой холилдвол ямар нөлөөтэйг хэн ч мэдэхгүй. Тиймээс энэ бүх химийн хорт бодисууд хүний эрүүл мэнд болон хүрээлэн буй орчинд ямар нөлөөтэйг бид мэдэхгүй байгаа юм. Гэхдээ хорт бодис эд зүйлсэд шингэж, бас ялгарч байдгийг бид мэднэ. Бид үйлдвэрлэлд хор бодис хэрэглэх тусам гэр орон, ажлын байр, сургууль дээрээ хэрэглэдэг эд зүйлсээрээ дамжуулан хордсоор байна гэсэн үг. Жишээ нь эд зүйлийг галд тэсвэртэй болгодог BFR гэдэг маш хортой химийн бодис байдаг. Энэ нь хүний мэдрэлийн системд нөлөөлдөг химийн супер хорт бодис юм. Гэтэл ийм бодисуудыг бид яагаад хэрэглэсээр байгаа юм бэ? Ийм химийн бодисыг компьютер, гэр ахуйн хэрэгсэл, буйдан тэр бүү хэл дэрэнд хүртэл хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл дэрээ сэтгэц нөлөөт бодисонд дүрээд дараа нь шөнөжин дэрэлж унтаж байгаагаас ялгаагүй юм. Гэхдээ хөгжиж дэвшсэн манай Америк шиг улсад эд зүйл галд шатахаас сэргийлчихээр арай өөр арга зам бодож олж болмоор санагдах юм. Эдгээр химийн бодисууд хоол хүнсээр дамжин хүний биед шингэдэг. Харин хамгийн амархан химийн бодист бохирддог хүнсний зүйл юу болохыг та мэдэх үү? Энэ бол хөхний сүү. Энэ бол нийгмийн хамгийн бяцхан гишүүд болох нялхас хамгийн хортой химийн бодисуудыг хөхөөр хооллох замаар авч байна гэсэн үг. Гэтэл энэ хүүхдийн эрхийг зөрчиж байгаа хэрэг биш гэж үү? Хөхөөр хооллох нь хүүхдийг асран хамгаалах гол арга зам байх ёстой. Энэ нь бас эрүүл, аюулгүй байх учиртай. Мэдээж хөхөөр хооллох нь сайн бас эхчүүд хүүхдээ хөхөөр хооллож байх хэрэгтэй. Харин бид, бас төр засаг тэднийг хамгаалах ёстой. Төр засгийг бидэнд анхаарал тавьж байгаа гэж бодож байсан. Химийн бодисын хор нөлөөг хамгийн ихээр амсаж байгаа хүмүүс бол үйлдвэрийн ажилчид. Тэдний олонхи нь хүүхэд гаргах насны залуу эмэгтэйчүүд байдаг. Тэд нөхөн үржихүйд нөлөөлдөг, хавдар үүсгэдэг олон төрлийн хорт бодистой ажилладаг. Мэдээж, өөр сонголтгүй болчихоогүй бол хүүхэд гаргах насан дээрээ байгаа ямар эмэгтэй ийм хортой ажил хийхийг хүсэх юм бэ? Энэ бол өнөөгийн тогтолцооны хийж чаддаг ганц зүйл. Учир нь хүрээлэн буй орчны болон эдийн засгийн хямрал доройтол нь өөр сонголтгүй болсон хүмүүсийг бий болгож байдаг. Дэлхийн хэмжээнд өдөр бүр 200.000 гаруй хүн олон үеэрээ аж төрсөн нутгаасаа хот сууринд шилжин ирж орон гэргүй, ядуу тарчиг амьдарч ямарч хортой байсан ч хамаагүй ажил хайж байна. Тэгэхээр та харж байгаа биз дээ. Энэ тогтолцоо хүрээлэн буй орчноос гадна хүмүүс биднийг сүйтгэж байна. Тиймээ, хорт бодис шингэж бас ялгарч байдаг. Маш их хэмжээний хор үйлдвэрээс бүтээгдэхүүн хэлбэрээр гардаг бол үүнээс ч их хорт бодис хоёрдогч бүтээгдэхүүн болон үйлдвэрлэлийн хаягдал болж гардаг. Энэ үнэхээр их бохирдол. АНУ-д үйлдвэрүүд жилд 4 тэрбум гаруй фунт химийн хорт бодис хаядаг болохоо хүлээн зөвшөөрдөг. Гэтэл бодит байдал дээр үүнээс ч их байж магадгүй юм. Энэ бол дахиад нэг хязгаар. Жил болгон 4 тэр бум фунт химийн бодис үнэрлэж, түүгээр амьгалахыг хэн хүсэх юм бэ? Харин тэд энэ асуудлыг яаж шийдвэрлэдэг гээч? Хортой үйлдвэрүүдийг нүүлгэж өөр хэн нэгний газар нутгийг бохирдуулдаг. Гэхдээ нэг сюрприз бий. Юу гэвэл бохирдлын ихэнх нь салхины урсгалаар бидэн дээр буцаж ирдэг. Харин энэ бүх байгалийн баялаг, түүхий эдийг бараа бүтээгдэхүүн болгосны дараа яадаг вэ? Мэдээж худалдаж борлуулахаар түгээнэ. Түгээлт гэдэг нь эдгээр хорт бодис агуулсан эд барааг аль болох түргэхэн зарж борлуулахын нэр юм. Үүний эцсийн зорилго бол үнийг хямд байлгаж хүмүүсийг аль болох их худалдан авалт хийлгэх явдал юм. Харин юмны үнийг яаж хямд байлгадаг вэ? Мэдээж дэлгүүрийн ажилчдад тэгж их цалин хөлс өгдөггүй. бас эрүүл мэндийн даатгал гэх мэтэд аль болох бага мөнгө төлөхийг хичээдэг. Энэ бол ердөө л зардлыг зохиомлоор бий болгох явдал юм. Юу гэсэн үг вэ? гэвэл эд зүйлийн бодит өртөг зардал түүний үнэд бүрэн шингэж чаддаггүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, бид худалдан авч байгаа зүйлийнхээ жинхэнэ үнэ өртгийг төлдөггүй. Би өмнө нь энэ талаар бодож байсан. Нэг өдөр ажилдаа явж байхдаа радио худалдаж авахаар цахилгаан барааны дэлгүүр орсон юм. Тэгээд 4 доллар 99 центийн үнэтэй радиог лангуун дээрээс олсон юм. Тэгээд төлбөр хийхээр дараалалд зогсож байхдаа энэ радиог үйлдвэрлэж, худалдан авагчид ирэх хүртэлх зардал яаж 4 доллар 99-хөн центэд багтаж байгаа юм бол?” гэж гайхсан. Магадгүй радиог хийхэд орсон металыг Өмнөд Африкаас олборлож петролиумыг Иракаас авч, хуванцарыг нь Хятадад хийж эцэст нь Мексикийн аль нэг үйлдвэрт 15 настай жаал бүгдийг нь нийлүүлж угсарсан байх. Энэ радиог лангуун дээр хадгалах зардал худалдаж авахыг надад зөвлөсөн худалдагчийн цалин эсвэл усан онгоц, автомашинаар тээвэрлэсэн зардлыг 4 доллар 99 цент яагаад ч төлж чадахгүй. Ингэж л би авсан радионы бодит үнийг төлөөгүй болохоо ухаарсан юм. Харин энэ үнийн зөрүүг хэн төлсөн байж таарах вэ? Байгалийн нөөцөө хямдаар өгч байгаа тэр хүмүүс агаарын бохирдол, астма, хорт хавдраар өвчилсөн хүмүүс эрүүл мэндээрээ бас Конго гэх мэт буурай орны хүүхдүүд ирээдүйгээрээ төлдөг юм. Яагаад гэвэл бидний нэг л удаа хэрэглэх цахилгаан бараанд хэрэглэх металыг олборлохын тулд Конго Улсын нийт хүүхэд багачуудын 30% нь сургуулиа орхиж уурхайд ажиллаж байна. Бүтээгдэхүүнийг хийхэд оролцсон бүх хүмүүс хүч хөдөлмөрөөрөө бусад төлбөрийг төлсөн учраас би энэ радиог 4 доллар 99 центээр авч чадсан юм. Гэвч энэ хувь нэмэр, хүч хөдөлмөрийг ямар ч санхүүгийн тайлан балансад тусгадаггүй. Компаний эзэд үнийг хямд тогтоож зохиомлоор бий болгодог гэж үүнийг л хэлээд байгаа юм. Одоо хэрэглээ гэж юу болохыг авч үзье. Хэрэглээ бол энэ тогтолцооны зүрх, хөдөлгөгч хүч нь юм. Тийм болхоор үүнийг хамгаалах нь энэ хүмүүсийн хувьд хамгийн чухал зорилго нь. 9/11-ны террорист халдлагын дараа улс орон тэр аяараа шоконд орчихоод байхад ерөнхийлөгч Ж.Буш хүмүүст залбирах, итгэж найдах гэх мэт зохимжтой зүйлийг санал болгож болох л байсан. Гэвч тэр тэгээгүй. Харин дэлгүүр хэсч юм худалдаж аваад бай л гэсэн. Бид худалдан авагч үндэстэн болчихоод байна. Бидний үүрэг роль эцэг эх, багш, фермер биш харин худалдан авагч болчихож. Хүний үнэ цэнийг тодорхойлох гол хэмжүүр нь хэн хичнээнийг худалдан авч, хэдэн төгрөг зарцуулж байгаа нь болчихсон. Гэтэл бид дэлгүүр хэсээд л, хэсээд л юм худалдаж аваад л. Харин нөөц баялаг, түүхий эд урссаар л байна. Гэхдээ энэ бүх түүхий эд, материалын хичнээн хувь нь борлуулагдснаасаа хойш 6 сарын хугацаанд хэрэглээнд дахин бараа бүтээгдэхүүн хэлбэрээр буцаж ирдэг гэж бодож байна? 50% уу? Эсвэл 20% уу? Үгүй, ердөө л 1%. Өөрөөр хэлбэл, бидний олборлож, үйлдвэрлэж худалдан авсан эд зүйлсийн 99% нь 6 сарын дотор хог хаягдал болдог гэсэн үг Бид ийм үрэлгэн, замбараагүй хэрэглээтэй байж яаж энэ дэлхий дээр удаан аж төрөх юм бэ? Гэхдээ үргэлж ийм байгаагүй. Өнөөгийн дундаж Америк хүн 50 жилийн өмнөхтэй харьцуулахад 2 дахин илүү эд зүйл хэрэглэж байна. Та эмээгээсээ асуугаад үзээрэй. Тэдний үед арвилан хэмнэхийг үнэлдэг байсан. Гэтэл одоо яагаад ийм болчихов? Энэ зүгээр нэг бий болчихоогүй. Харин үүнийг зориудаар бий болгосон юм. Дэлхийн 2-р дайн дуусаад тун удаагүй байхад Америкийн эдийн засгийг хэрхэн хөл дээр нь босгох талаар энэ хүмүүс бодож эхэлсэн. Харин жижиглэн худалдааны мэргэжилтэн Виктор Лебоу өнөө цагт бүгд мэдэх болсон нэг шийдэл олжээ. Тэр хэлэхдээ “манай асар их бүтээмжтэй эдийн засаг хэрэглээг амьдралын нэг зан үйл болгохыг шаардаж байна. Бид худалдан авалт, хэрэглээг нэг ёсны хэвшсэн зан үйл болгож оюуны хэрэгцээ, сэтгэл ханамжаа бараа таваараас олж авах хэрэгтэй. Өмнө хэзээ ч байгаагүй хурдацаар хэрэглэж, зарцуулж дуусгаж хаядаг эд зүйлс бидэнд хэрэгтэй байна” гэжээ. Түүнчлэн ерөнхийлөгч Эйзенхаурын эдийн засгийн зөвлөх “Америкийн эдийн засгийн туйлын зорилго бол илүү их өргөн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх явдал” гэж хэлж байв. Эд бараа их үйлдвэрлэх нь эдийн засгийн туйлын зорилго юм гэж үү? Эрүүл мэндийн үйлчилгээ, боловсрол, аюулгүй нийтийн тээвэр тогтвортой байдал, шударга ёсыг хангах биш. Харин эд бараа чухал гэж үү? Тэд үүндээ биднийг яаж итгүүлж, уруу татаж чадав аа? Тэд үүнийг хийхдээ төлөвлөсөн болон ойлголтын хоцрогдол гэгчийг ашигладаг юм. Төлөвлөсөн хоцрогдол гэдэг нь хэрэглээд хаях зориулалтаар эд зүйлийг үйлдвэрлэх гэсэн үг. Өөрөөр хэлбэл тэд эд зүйлийг аль болох хурдан хэрэггүй болохоор хийдэг. Тиймээс хүмүүс хаясан зүйлээ дахиад л худалдаж авах болдог. Гялгар уут болон нэг удаагийн кофены аяга үүний нэг жишээ. Гэтэл одоо DVD, камер, мах шарагч гэх мэт том эд зүйл бүр компьютерийг хүртэл ингэж хийдэг болсон. Таныг компьютер худалдаж аваад удаагүй байтал технологи өөрчлөгдөж шинээрээ компьютер чинь шаардлага хангахаа болихыг анзаарсан уу? Нэг удаа би компьютераа онгойлгож дотор нь юу байдгийг үзсэн юм. Тэгээд компьютерт байдаг ердөө ганц нэг жижиг эд анги л жил болгон өөрчлөгддөг болохыг олж мэдсэн юм. Гэвч ганцхан тэр эд ангийг сольчихож бас болохгүй. Учир нь шинээр хийгдэх болгондоо өөр загвар хэлбэртэй хийддэг болохоор та компьютерээ тэр чигт нь хаяад шинийг авахаас өөр аргагүй болно. Ийм хоцрогдол ид үедээ байсан 50-иад оны дизайны сэтгүүл уншсан юм. Тэр үеийн дизайнерууд энэ талаараа их нээлттэй байсан аж. Хийсэн эд зүйлс нь хэрхэн хурдан эвдэрч хэрэглэх боломжгүй болдог тухай тэгсэн хэдий ч худалдан авагч уг барааг дахиад авах итгэл үнэмшилтэй хэвээр байгаа талаар бичсэн байсан юм. Үнэхээр зориудаар ингэж хийдэг байжээ. Гэвч эд юмс тэдний хүссэнээр хурдан эвдэрч худалдан авалтыг бий болгохгүй байсан. Тиймээс ойлголтын хоцрогдол гэдгийг гаргаж ирсэн. Энэ хоцрогдол нь тухайн эд зүйл хэрэгцээ, шаардлагыг бүрэн хангаж байсан ч түүнийг хаях шалтаг болдог. Тэд эд юмсын харагдах байдлыг өөрчилөх байдлаар үүнийгээ хэрэгжүүлдэг. Хэрэглэж байгаа зүйлээ та нэлээн хэдэн жилийн өмнө авсан бол сүүлийн үеийн загварыг нь авч чадаагүй болохыг хүмүүс хараад шууд л мэднэ. Нэгэнт юм худалдан авсанаар үнэ цэнээ харуулдаг болохоор танд ичгэвтэр санагдах байх. Би том дөрвөлжин дэлгэцтэй компьютерээ 5 жил хэрэглэсэн юм. Гэтэл нэг өдөр хамт ажилладаг хүн маань шинэ компьютертэй болсон. Түүний компьютер хавтгай, янзын гоё дэлгэцтэй байв. Тэр нь түүний утас, бүр үзэгтэй нь хүртэл зохицож янзын харагдаж байсан юм. Тэр яг л сансрын хөлөг жолоодож байгаа юм шиг харин би ширээн дээрээ угаалгын машин тавичихсан юм шиг харагдаж байлаа. Хувцасны загвар дизайн бол бас нэг гол жишээ. Эмэгтэйчүүдийн гутлын өсгий яагаад нэг жил нь бүдүүн харин нөгөө жил нь нарийн болж өөрчлөгддөг талаар бодож байсан уу? Энэ бол эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд аль өсгий нь сайн тухай маргаан биш юм. Харин нарийн өсгий мода болж байхад бүдүүн өсгийтэй гутал өмсөж байгаа таныг худалдан авалт хийгээгүйг харуулах гэж загварыг нь өөрчилдөг юм. Тэгэхээр нарийн өсгийтэй гутал өмссөн хүний дэргэд та үнэ цэнэ багатай харагдана. Өөрөөр хэлбэл зар сурталчилгаа таныг гутал авахуулаад байхын тулд л байдаг юм. Зар сурталчилгаа, мэдээллийн хэрэгсэл үүнд том үүрэг гүйцэтгэдэг. Жишээ нь Америкт хүмүүс өдөр бүр 3000 гаруй зар сурталчилгааны бай болж байдаг. 50 жилийн өмнө бүх амьдралынхаа туршид үзэхээр тийм их зар сурталчилгааг өнөөгийн хүмүүс ердөө 1 жилийн дотор үздэг. Хүмүүсийг байгаа эд зүйлдээ дур сонирхолгүй болгохоос өөр рекламны ач тус гэж байна уу? Өдөрт 3000 удаа таны үсний засалт, арьс чинь муухай, хувцас, тавилга, машин чинь хоцрогдсон байна гэж хэлж. Зөвхөн дэлгүүр явж юм худалдаж авбал бүх юм зөв болно гэж ятгадаг. Хэвлэл мэдээлэл энэ бүх үнэнийг нууж хаахад бас тусладаг. Тиймээс материалын эдийн засгийн тогтолцооноос бидэнд харагдаж байгаа ганцхан хэсэг бол зөвхөн дэлгүүр хэсэх болчихоод байгаа юм. Харин олборлолт, үйлдвэрлэл болон хаяж устгах шат дамжлагууд бидний хараа хяналтаас гадуур болж өнгөрдөг. Америкт бид өмнө байгаагүй их эд хөрөнгөтэй болсон. Гэвч хүмүүсийн амьдралын баяр баясгалан буурч байгааг судалгаа харуулж байна. Хэрэглээний шунал ид эхэлж байсан цаг үеэ буюу 1950-иад онд ард иргэд амьдралдаа хамгийн сэтгэл хангалуун байсан юм. Тун сонирхолтой байгаа биз? Яагаад гэдгийг би мэднэ гэж бодож байна. Бидэнд эд зүйл зөндөө байгаа ч гэр бүл, найз нөхөд, чөлөөт цаг гэх мэт жинхэнэ аз жаргал өгдөг зүйлдээ бид маш бага цаг зориулдаг болсон. Бид өмнө хэзээ ч байгаагүй олон цагаар ажилладаг болсон. Гэтэл өнөөгийн хүмүүс феодалын үеийнхнээс бага чөлөөт цагтай болсон гэж судлаачид үзэж байна. Харин ховор олддог чөлөөт цагаараа юу хийдэг гэж бодож байна. Мэдээж телевиз үзэж, дэлгүүр хэсэх. Европ тивийнхэнтэй харьцуулахад Америкчууд бид тэднээс 3-4 дахин илүү цагийг дэлгүүр хэсэхэд зарцуулдаг. Бид өглөө эрт ажилдаа явж, орой гэртээ ирээд ядарсан болохоор буйдандаа шигдэж суугаад телевизээ үзнэ. харин зар рекламууд нь Дэлгүүр хэсч, юм худалдаж авч сэтгэлээ сэргээ гэж ятгадаг. Маргааш өглөө нь авсан зүйлийнхээ мөнгийг олохын тулд дахиад л ажилдаа явна. Гэртээ ирнэ мэдээж илүү их ядарсан байна. дахиад л зурагтаа үзнэ, тэгэхээр дахиад л дэлгүүр явахыг сануулна. Ингээд бид зурагт үзэх, мөнгө үрэх гэдэг эргэлтэд ороод зогсож чадахаа больчихож. Гэхдээ бид үүнийг зогсоож чадна шүү дээ. Эцэст нь бидний худалдан авсан эд зүйлсэд юу тохиолддог вэ? 1970-аад оноос хойш дундаж Америк айлын байшингийн хэмжээ 1 дахин нэмэгдсэн хэдий ч яг ийм хурдаар худалдаж аваад байвал эд зүйлс яагаад ч бидний байшинд багтахгүй. Тийм болохоор илүүдэл бүхнийг хог дээр хаяж таардаг. Одоо хог хаягдал гэдгийг авч үзье. Энэ бол эд материалын эдийн засгийн нэг хэсэг. Учир нь энэ бүх хог хаягдлыг бид өөрсдөө нэг тийш болгох хэрэгтэй болдог. АНУ-д хүн болгон өдөрт 4.5 фунт хог хаягдал гаргадаг. Энэ бол 30 жилийн өмнө хүмүүс гаргаж байснаас 2 дахин их хог хаягдал юм. Энэ бүх хог новшийг нэг бол томоо нүх ухаад шууд газарт булчихна. Эсвэл эхлээд бүгдийг шатаагаад дараа нь газарт булдаг. Энэ хоёр арга хоёулаа агаар, хөрс, усыг маш их бохирдуулдаг бөгөөд цаг уурын өөрчлөлтөд нөлөөлдөг болохыг мартаж болохгүй. Хог хаягдлыг шатаах маш хортой. Үйлдвэрлэлд хэрэглэгддэг хорт бодисын тухай санаж байгаа биз дээ? Хог хаягдлыг шатааснаар тэдгээр хорт бодис агаарт шингэдэг. Тэр ч бүү хэл диоксин гэх мэт супер хорт бодисыг бий болгодог. Диоксин бол хүмүүсийн бий болгосон хамгийн хортой бодисын нэг бөгөөд хог шатаах нь диоксин ялгарах гол эх сурвалж болдог. Тиймээс бид хог хаягдал шатаахаа зогсоосноор хүн бий болгосон химийн №1 хорт бодис үүсч бий болох эх үүсвэрийг арилгаж чадна. Бид үүнийг зогсоох ёстой. Зарим компаниуд хогийг булах, шатаах аргыг хэрэглэдэггүй. Харин тэд үүний оронд хог хаягдлаа зүгээр л экспортлочихдог. Тэгвэл хог хаягдлыг дахин ашиглах хэрэгтэй юу? Мэдээж маш чухал хэрэгтэй. Яагаад гэвэл дахин ашиглах нь хог хаягдлын хэмжээг бууруулж бас шинээр олборлох, үйлдвэрлэх хэрэгцээг багасгадаг. Тиймээс бид дахин ашиглаж хэвших ёстой. Гэхдээ дахин ашиглах нь дараахь шалтгаанаар дахин ашиглах нь хангалттай биш юм. Нэгдүгээрт, ахуйн хэрэглээнээс гардаг хог хаягдал бол мөсөн уулын ил байгаа хэсэгтэй яг адил хог хаягдлын өчүүхэн хэсэг. Гэтэл танай гэр бүл ахуйн хэрэглээндээ хэрэглээд хаяж байгаа 1 хувин эд зүйлийг боловсруулж, үйлдвэрлэж гаргах явцад 70 хувин хог хаягдал үйлдвэрлэлийн процессоос гардаг. Тийм болхоор ахуйн хог хаягдлыг 100% дахин ашигласан ч асуудлыг бүрэн шийдэж чадахгүй. Түүнчлэн их хэмжээний хорт бодис агуулдаг эсвэл дахин ашиглах боломжгүйгээр үйлдвэрлэсэн байдаг учраас их хэмжээний хог хаягдлыг дахин ашиглаж чаддаггүй. Жишээ нь жимсний шүүс, сүүний сав зэргийг цаас, хуванцар бас маш нимгэн метал хуудсыг нийлүүлж хийдэг учраас түүнийг салгаж дахин боловсруулах боломжгүй байдаг. Энэ үнэхээр сүйрэлд орчихсон тогтолцоо гэдгийг та харлаа. Бид бүх хязгаарыг хэтрүүлж, улмаар цаг уурын өөрчлөлтийг бий болгож хүний баяр баясгаланг үгүй хийж байна. Ийм байдлаар цааш үргэлжилж болохгүй. Гэхдээ бэрхшээлийн хажуугаар сайн зүйл олон байна. Хүмүүс ой модыг хамгаалахаар цэвэр үйлдвэрлэлийг бий болгохоор ажиллаж байна. Бас хөдөлмөрлөх эрх, шударга бизнес, ухаалаг хэрэглээг дэмжих хог хаягдлыг газарт булж устгах, шатаахыг зогсоох бас хамгийн чухал нь өөрийн төр засгаа буцаан авч түүнийг хүний төлөө ажилдаг болгохын төлөө ажиллаж байна. Энэ бүх хүчин чармайлт маш чухал боловч бид асуудлыг бүхэлд нь харж тэдгээрийн харилцан хамаарлыг бүрэн ойлгосон цагт л бодитой өөрчлөлт хийж чадна. Хүмүүс бид нэгдэж чадвал өнөөгийн тогтолцоог өөрчилж хүн болоод байгалийн нөөц баялгийг үрэн таран хийдэггүй тийм шинэ тогтолцоог бий болгож чадна. Бидний жинхэнэ хаях ёстой зүйл бол хэрэглээд хаях гэдэг хуучин сэтгэлгээ юм. Өнөөдөр өөрийгөө тэтгэн дэмжих чадвар болон тэгш байдлын зарчим дээр үндэслэсэн ногоон хими, тэг хаягдал, хаалттай үйлдвэрлэл сэргээгдэх эрчим хүч, орон нутгийн эдийн засаг гэх зэрэг цоо шинэ мэдлэг ойлголтууд бий болж амьдрал дээр хэрэгжиж байна. Зарим хүмүүс үүнийг бодитой биш, бүтэшгүй мөрөөдөл гэж хэлдэг. Харин бодитой биш байгаа хүмүүс нь хуучин хэв маягаараа амьдрахыг хүсч байгаа хүмүүс өөрсдөө юм. Тэд өөрсдөө зүүдэлж байгаа хэрэг. Хуучин хэв маяг өөрөө бий болчихоогүй гэдгийг санах нь чухал. Энэ бол дэлхийн татах хүч шиг хамт байхаас өөр аргагүй зүйл биш. Хүмүүс үүнийг бий болгосон. Бид ч бас хүмүүс. Тийм болохоор шинэ тогтолцоог бүтээн бий болгоцгоое.

Video Details

Duration: 21 minutes and 27 seconds
Country: Mongolia
Language: English
Producer: Annie Leonard
Director: Annie Leonard
Views: 412
Posted by: byna on Nov 20, 2010

By Annie Leonard

Caption and Translate

    Sign In/Register for Dotsub to translate this video.