Watch videos with subtitles in your language, upload your videos, create your own subtitles! Click here to learn more on "how to Dotsub"

This is Sparta- Fierce warriors of the ancient world - Craig Zimmer

0 (0 Likes / 0 Dislikes)
Энэ бол Спарта - Эртний грекийн хүчирхэг дайчид Эртний Грект хөрш орнууд хоорондын зөрчил болон гадны түрэмгийлэгчидтэй дайн хийх нь амьдралын хэв маяг байсан бөгөөд Грекчүүд гол дайчдад тооцогддог байв Ихэнх Грекийн хотууд нэмэлт хамгаалалт бүхий аварга ханаар өөрсдийгөө хүрээлдэг байв Харин Спартачуудын хувьд энэ нь тэс өөр зүйл байв Хана олох?? Эртний ертөнцийнхний дунд айдас тараадаг Спартачуудад огт хэррэгүй! Тэгэхээр эдгээр аймшигт дайчдыг бэлдэхийн тулд яг юуг Спартачууд өөрөө хийдэг байв? Энэ асуултанд хариулахын тулд бид тухайн үеийн бичигдэж үлдсэн тэмдэглэл рүү буцах ёстой Спартачууд тэмдэглэл хөтлөх хориотой байсан тул тэдний хадгалж үлдээсэн тэмдэглэл ер байсангүй Иймд бид Спарта-бус түүхчид буюу Геродот, Тусидит, Плутарк нарын тэмдэглэлд найдах ёстой Эдгээр түүх нь Спартачуудын оргил үед бичигдсэн байх магадлалтай учир бага зэргийн хэтрүүлгэтэй гэж ойлгоорой Спартачуудын хувьд амьдралын зорилго нь их энгийн байв СПАРТАД ЗҮТГЭХ!!! Анх мэндэлсэн хүүхдийг дөнгөж төрөхөд нь ахмад Спартанчууд бие махбодыг нь шалгаж эрүүл чийрэг бол цаашдаа зорилго үйл хэргээ биелүүлж чадна гэж үздэг Харин үлдсэн буюу шаардлагад нийцээгүй хүүхдүүдийг Таегетус уулан дээр үхэг гээд үлдээдэг. Бүхий л Спартачууд, эрэгтэй эмэгтэй үл харгалзан бие бялдар нь эрүүл чийрэг ухаан нь хурц сэтгэл санааны хувьд тэсвэр тэвчээртэй ба ямар ч үнэ цэнээр хамаагүй Спартаг хамгаалах, мандуулах нь эрхэм зорилго байв Бага балчир наснаас нь хүүхдүүддээ нэн тэргүүнд Спартачуудын үнэнч байдал харин дараа нь гэр бүлийн хайр энэрлийг зааж сургадаг. Энэ ухамсрыг хөвгүүдэд суулгах нь амар байдаг учир тэд 7 нас хүрээд agoge-руу явдаг. Хөвгүүдийг 13 жилийн турш харгис хэрцгийгээр спартан дайчин болгоход бэлддэг ганц чухал зорилготой газар. Спартачууд бие бялдрын төгс байдлыг эн тэргүүнд авч үздэг. Тиймээс ч залуу хөвгүүд тулааны урлагийг сайн эзэмших талаар суралцдаг байв. Хатуужил суулгахын тулд хөвгүүдийг хооронд нь зодолдуулдаг байсан ба өнөө үеэс ялгаатай нь нэгнийгээ дээрэлхэхийг хүлээн зөвшөөрдөг байв.

Video Details

Duration: 0 milliseconds
Country:
Language: English
License: Dotsub - Standard License
Genre: None
Views: 5
Posted by: bilguunts on Aug 7, 2017

Caption and Translate

    Sign In/Register for Dotsub above to caption this video.