Watch videos with subtitles in your language, upload your videos, create your own subtitles! Click here to learn more on "how to Dotsub"

The Infrasound Network and how it works

0 (0 Likes / 0 Dislikes)
Бид нарын харж байгаа цагаан цэгүүд бол 60 инфра авианы станцууд юм. Тэд дэлхийн газарын гадарга юмуу агаар мандалд явагдаж байгаа цөмийн дэлбэрэлтийг хянаж байдаг. Дэлбэрэлтүүд хүний чихэнд сонсогддоггүй бага давтамжтай инфра авиаг гаргаж байдаг. Энд байгаа үүсгэвэр нь манай инфра авианы станцад бүртгэгдэж байгаа шуурга, дэлбэрэлт болон галт уул дэлбэрэлтээс үүссэн инфра авиа гаргаж байж болох юм. Бүртгэж байгаа станц нь хэд хэдэн эд ангиас бүрддэг Энэ станц-д 8 байна Эд ангиудын хоорондох зай 1-3 километр хооронд байж болдог. Энэ бол инфра авианы үүсгэвэрийн байршлыг тодорхойлох хамгийн сайн зохион байгуулалт юм. Эгнүүлж тавьсан эд анги болгон нь гадний чимээг багасгаж инфра авианий дохиог сайн мэдрэхийн тулд урт хоолойн бүтэц агуулсан байдаг. Хоолой болгоны үзүүрт байгаа шүүгч нь хоолойд амьтан юм уу шороо орохоос хамгаалдаг. Аккустик долгион инфра авианы станцад ирж хоолойнуудаар дамжихаараа микробарометр гэсэн мэдрэгчид ирдэг Энэ нь байрлуулж тавьсан эд анги болгоны голд байгаа бунхан дотор байрладаг Ирсэн инфра авиаг цахилгаан импульс болгон хувиргадаг Мэдрэгч болгон нь дохиог мяндасны оптик буюу радио долгионоор төв бүртгэлын байгууламж руу дамжуулдаг Энэ зохион байгуулалт нь радио холбоо ашигладаг. Байгууламжинд компьютэрүүд дохиог бичин авч хиймэл дагуулын холбоогоор дамжуулан CTBTO Vienna руу дамжуулах өгөгдөл болгон бэлтгэдэг Бүх юм автоматаар явагддаг. Энд бид бүх үйл ажиллагааг ахиад үзэх гэж байна Инфра авианы долгион нь хувь хувийн станцад бүртгэгдэж төв байгууламжруу радио холбоосоор цахилгаан дохио болж дамждаг Харин тэндээс хиймэл дагуулаар дамжин CTBTO Vienna-руу очдог Тэнд өгөгдөлд анализ хийн үүсгэвэрийн шинж чанарыг тодорхойлдог

Video Details

Duration: 2 minutes and 16 seconds
Country:
Language: English
License: Dotsub - Standard License
Genre: None
Views: 9
Posted by: namaenanka on Jun 29, 2015

The Infrasound Network and how it works

Caption and Translate

    Sign In/Register for Dotsub to translate this video.