Watch videos with subtitles in your language, upload your videos, create your own subtitles! Click here to learn more on "how to Dotsub"

Киргиз Улсад Хулгайгаар Гэрлэх, Бага Насны Гэрлэлт

1 (1 Likes / 0 Dislikes)
Киргиз улсын засгийн газрын 2014 оны тоон баримтаар нотлон хархад жил бүр 54 мянга хавьцаа гэрлэлт жил бүр баримтлагддаг. Энэ тооны 50 хавьцаа хувь нь хулгайгаар болдог. Энэ нь 40 минут болгонд хэн нэгний охин хүүxэд, үр ач хулгайлагддаг гэсэн үг. Маш олон гэр бүл хайраар үндэслэгдэж үүсэхгүй байна. Тэрнээс болж эвдэрч, салж байна. Хайргүйгээр яаж амьдрах вэ? Хайргүй хүнтэйгээ амьдрах маш хэцүү байдаг Намайг 14 настай байхад хулгайлж байсан. Өнөөг хүртэл би намайг хулгайлсан хүнд хайргүй яваа. Нас 52, 14 настайдаа хулгайлагдсан, 2 удаа Манай ээж хулгайгаар гэрлэж байсан, манай эгч ч гэсэн. Нас 20, 16 настайдаа хулгайлагдсан Манай бараг бүx хамаатнууд хулгайгаар гэрлэсэн. Жинхэн хайраар гэрлэсэн цөөн хэд л бий. Хулгайгаар гэрлэxэд, нөxрийгөө жинхэнээсээ хэзээ ч хайлаж чаддаггүй. Нас 49, 18 настайдаа хулгайлагдсан, 2 удаа Хосын хооронд харилцаа байдаггүй. Хүсч, мөрөөдөж ч болдоггүй. Амар тайван байдал байдаггүй. Ийм байдалтай гэр орчинд хайр, найз нөxөрлөл, хүндлэл оршиход боломжгүй байдаг. Санарбек Каримшаков Бишкек Хүмүүнлэгийн Их Сургууль Хэл шинжлэлийн ухааны доктор Энэ бол бодит нөхцөл байдал. Намайг хулгайлах гэж байxийг нь ч мэдээгүй байсан. Ус авах гээд гартал, тэр намайг морин дээрээс эндээс базаж аваад хулгайлсан. Сүүлд тэр намайг хулгайлах гэж төлөвлөөгүй байснийг мэдэж авсан гэхдээ тэр болон түүний найз нар намайг хүчиндэх гэж байсан гэсэн. Гэтэл тэр намайг жижиг биетэй байсан болхоор надад сайн болж эхлэсэн. Бишкекрүү буцах гээд такси дуудаад хүлээж байсан юм. Нас 21, 18 настайдаа хулгайлагдсан, 2 удаа Тэгээд намайг яг явах гэж байгад, тэд нар ирээд намайг хулгайлсан. Би тэднээс зугтсан л даа, гэтэл тэд 3 хоногийн дараа ирээд намайг дахиад хулгайлсан. Надад маш хэцүү байсан. Би яаж энэ хүнтэй насан туршдаа амьдрана аа? Өмнө нь харж ч байгаагүй, ярьж ч байгаагүй хүнтэйгээ... Би зүгээр амьдрах аа болих нь илүү амар гэж боддог байсан. Амиа хорломоор байдаг байсан. Ийм муу бодлууд байнга бодогддог байсан. Энэ нь хүнд, эмэгтэй хүнд шившиг болж байгаа юм. Эмэгтэй хүнийг хулгайлах нь буруу. Хонь эсвэл үнээ хулгайлвал хэдэн жил шоронд суудаг. Тэгвэл эмэгтэй хүн хулгайлвал хэдэн жил вэ? Би 15 настайдаа оxиноо төрүүлсэн. Манай хадам ээж бид хоёрыг өрөөнд цоожлодог байсан. Тэгээд өрөөнд миний охин бид хоёр байнгийн өлсдөг байсан. Тиймээс би охиноо хөхүүлж ч чаддаггүй байсан. Сарын дараа миний охин үxсэн. Одоо би охинийгоо аварч чадаагүй гээд үргэлж өөрийгөө зэмлэж гэм буруутай мэдрэмжийг байнгийн тээж явдаг. Өөрийн үр ээ өөрөө алсан юм шиг... Би гэрлэлтийн талаар юу ч мэддэггүй байсан. Би дөнгөж 16 нас л хүрч байсан. Маш хэцүү байсан. Учир нь би түүнийг хайрладаггүй, мэддэггүй байсан гэхдээ бууж өгөхөөс өөр сонголт байгаагүй. Гэхдээ би түүнд хэзээ ч сэтгэлээ өгөөгүй. Тэр намайг базаж шүүрээд, ойртох гэж оролдсон. Нас 39, 16 настайдаа хулгайлагдсан Би босоод түүнийг өөрөөсөө холдуулан түлхэсэн учир нь надад маш муухай байсан. Бид хоёр хоёулхнаа ууланд амьдардаг байсан. Тэр маш ууртай болдог байсан. Тэр мэдрэлийн өвчтэй байсан гэхдээ тэрний талаар би мэдээгүй байсан. Тэр намайг маш хүндээр зоддог байсан. Би хэр их уучлалт гуйсан ч тэр больдоггүй байсан. Тэр үнэхээр хэрцгий хүн байсан. Тэгээд би тэсч чадахаа больсон. Тэр намайг алахдаа хүрэх гэж байсан. Би зугтах хэрэгтэй болоод уулнаас буусан. Миний амьдрал гамшиг мэт болсон. Миний амьдрал хамгийн муухай байсан... Маш их шившиг, доромжлолд амьдардаг байсан. Миний амьдрал тийм болсонд би харамсдаг. Би хөвгүүддээ хэзээ ч ямар ч охинийг хулгайлж бүү гэрлээрэй гэж захьдаг. Би үүнийг зөвшөөрөхгүй. Миний охинийг хулгайлвал, би түүнийг хэзээ ч өгөхгүй. Хулгайгаар гэрлэхийн үүсгэж буй асуудал нь тусдаа асуудал биш. Гулнара Ибрайва, Шинэлэг Шийдлүүдийн Дарга Төв Азийн Америк Их Сургууль, Социологийн доктор Энэ нь гэр бүлийн асар том асуудал юм. Нягтлаж байж л энэ асуудлыг шийдэж, засаж болно. Эхний алхамд бид ярилцах хэрэгтэй. Та хулгайгаар гэрлэхийн талаар юу гэж боддог вэ? Тэгш бус. Тэгш бус? Яагаад вэ? Хэрэв эмэгтэй нь гэрлэхийг хүсэхгүй байвал, гэрлэх хэрэггүй. Хүсч байвал, тэгээд гэрлэж болно. Хайргүйгээр яаж хамтдаа амьдрах вэ? Нас 38, 14 настайдаа хулгайлагдсан, 2 удаа Би оxидийгоо тийм амьдралаар амьдруулмааргүй байна. Энэ нь бол хүний бүxий л амьдралд нөлөөлдөг зүйл юм. Хүний заяанд нөлөөлнө. Өмнө нь ганц ч удаа уулцаж байгаагүй хүнтэйгээ яаж амьдрах юм? Эмэгтэй хүн нь хайртай хүнтэйгээ амьдрах боломжтой байх ёстой. Тэд өөрсдөө хэнтэй гэрлэх ээ шийдэх ёстой. Өөр хэн ч тэр шийдвэрийг гаргаж болохгүй. Хоёр хосын хооронд л гардаг шийдвэр юм. Бие биентэйгээ нээлттэй ярих хэрэгтэй. Хэрэв нэгэн охинд сайн болвол, түүнтэй танилц. Битгий хулгайл. Хоёр хүний харилцаанаас хамаардаг зүйл юм. Хулгайлж гэрлэх нь хэнд ч хэрэггүй. Хоорондоо уулзаж, яриад, бие биенийгээ таниж ав. Тэгээд зөв байж таарвал, хоорондоо гэрлэж болно. Хулгайгаар гэрлэхийг зогсоомоор байна. Өөр хэний ч амьдрал минийх шиг болоосой гэж хүсэхгүй байна. Би залуучуудад эхлээд харилцаа үүсгэ гэж зөвлөдөг. Тэднийг аз жаргалтай амьдруулмаар байна. Тосгоноос хоёр найз над дээр ирж нэг охинийг хулгайлхад туслаад өгөөч гэж асуусан. Би тэдэнд "Тэгэх чинь буруу. Оронд нь түүнтэй уулзаж, ярилцахад чинь тус болж болно. Тэгвэл чамд ч, бидэнд ч сайн. Чи өөрөөсөө асуудаа. Хэрэв дүүг чинь хэн нэгэн хулгайлах гэж байса бол ямар байх вэ?" гэж хэлсэн. Бид арга хэмжээ авахгүй бол найдвар байхгүй болно. Бид арга хэмжээ авбал хэзээ нэгэн өдөр амжилт ирнэ.

Video Details

Duration: 6 minutes and 41 seconds
Country: Andorra
Language: English
License: Dotsub - Standard License
Genre: None
Views: 21
Posted by: ted36 on May 21, 2016

Bride Kidnapping And Child Marriage In Kyrgyzstan
Киргиз Улсад Хулгайгаар Гэрлэх, Бага Насны Гэрлэлт

Орчуулгыг 'captions' (CC) дээр дарж хараарай

Original video by Girls Not Brides
Independently translated by Tsedev-Ochir Ts.

Caption and Translate

    Sign In/Register for Dotsub above to caption this video.