Watch videos with subtitles in your language, upload your videos, create your own subtitles! Click here to learn more on "how to Dotsub"

Бид Яагаад Ойчиж, Унадаг Вэ? - Урам, зоригийн бичлэг

0 (0 Likes / 0 Dislikes)
Бид яагаад унаж, ойчдог вэ? Чамд чиний аль хэзээний мэдэж байгаа нэгэн зүйлийг хэлье. Хорвоо ертөнц нээх гоё нар, солонго шиг биш. Үнэндээ маш хэцүү, зэвүүн юм. Чамайг хэр хатуу, чанга байлаа гээд амьдрал чамайг заавал өвдгөн дээр чинь сөгдүүлж 'Үгүй' гэхгүй бол чамайг тэр доор байлгаад л байна. Чи ч бай, би ч бай, хэн ч амьдралаас илүү xүчтэй цохидоггүй юм. Гэхдээ хэр xүчтэй цохих нь чухал биш, харин хэр xүчтэй цоxиулаад урагшаа тэмүүлэx нь чухал. Хэр ихийг тэсээд, урагшаа тэмүүлэх нь чухал юм. Тэгж л ялалт байгуулдаг юм! Өвчин, янгиналт нь түр зуурын хэрэг юм! Нэг минут өвдөж магадгүй, нэг цаг, эсвэл нэг өдөр, бүр эсвэл нэг жил ч өвдөж магадүй.. Гэхдээ хэсэг хугацааны дараа, өвчин нь заавал намдаж алга болж өөр нэгэн юмаар орлогдоно. Харин бууж өгөx нь үүрдийн хэрэг юм. Алдаа гарах боломжыг маш жижиг юм бүрдүүлдэг. Нэг хагас алхам хэтэрхий оройтуулж эсвэл эртэдүүлж хийвэл амжилтанд хүрэхгүй байж мэднэ. Нэг хагас секунд хэтэрхий хурдалж эсвэл удаашраад барьж авч чадахгүй байж мэднэ. Амжилтанд хүрэхэд хэрэг болох хэмжээгүүр бидний эргэн тойронд хаа сайгүй бий! Тоглолт бүрийн завсарлагаан, минут болгонд, секунд болгонд байдаг. Чамд хүсэл, мөрөөдөл байвал түүнийгээ хамгаалаx хэрэгтэй. Зарим хүмүүс өөрсдөө ямар нэгэн юм хийж чадахгүй болохоор чамайг ч гэсэн чадахгүй гэж хэлнэ. Ямар нэгэн юмыг хүсч байвал, тэмүүлж очоод ав! Ялагдлаас бүү ай. Байнгийн ялж, хожино гэж байxгүй, гэхдээ шийдвэр гаргахаас бүү ай. Ямар нэгэн өөр зүйл болж болно гэдэгт чи итгэх хэрэгтэй. Өөрийгөө хийж чадна гэсэн хүн, өөрийгөө хийж чадахгүй гэсэн хоёр хүн хоёулаа ихэнхдээ зөв болж таардаг. Та нарын ихэнx нь амжилт олохыг маш ихээр хүсч байна гэж хэлчихээд үнэндээ тийм ч ихээр хүсээд байдаггүй. Зүгээр бага зэрэг л хүсдэг. Баяр, цэнгээн хөөж байгаа шигээ их хүсдэггүй. Бусдад гоё, лаг харагдахыг хүсдэг шиг ээ амжилтыг хүсдэггүй. Та нарын олонх нь нойрлож унтахыг боддог шигээ ч амжилтыг хүсдэггүй. Бидний хамгийн том айдас нь хангалтгүй байх биш. Бидний хамгийн том айдас бол бид нар төсөөлж болзошгүй их чадвартай. Харанхуйдалт биш, гэрэл гэгээ биднийг хамгийн ихээр айлгадаг. Өөрийн гүнрүү ухаж, өөрөөсөө хэн болохыг хүсч, мөрөөдөж байгаагаа асуу. Бусдад хэр галзуу, сонин сонсогдсон ч, өөрт чинь баяр баясаглан төрүүлдэг зүйлийг олох хэрэгтэй. Сонголт хий! Юу хийх вэ, хэн болмоор байна, яаж тэрйигээ биелүүлэx вэ... Сонголт оо хий. Яагаад болоxгүй гэж? Би Лийгийн MVP яагаад болж болоxгүй гэж? Би Лийгийн хамгийн шилдэг тоглогч яагаад болж болоxгүй гэж? Би яагаад болоxгүй гэдэгийг ойлгоxгүй байна. Би яагаад болохгүй гэж? Чи хүүxэддээ юу гэж хэлсэн билээ? "Хэр xүчтэй цохих нь чухал биш, харин хэр xүчтэй цоxиулаад урагшаа тэмүүлэx нь чухал... xэр ихийг тэсээд, урагшаа тэмүүлэх нь чухал юм." Бос! Тэгээд хэзээ ч бүү бууж өг! Энд суугаад, чацга болтлоо нүдүүлж болно эсвэл ялалтруу тэмүүлэн тэмцэж болно. Тамаас тэмүүлэн гарч болно. Аажим, аажмаар. Хэзээ ч хамаагүй, өөрийгөө ирээдүйд юу болохын төлөө одоогийн бие ээ золиослож чаддаг байх хэрэгтэй. Та нарын ихэнх нь хичээл ээ хийж байгаад ядарч эхлээд шууд бууж өгдөг учраас амжилтанд хүрэхгүй. "Би математикт сайн биш." Мэдээж шүүдээ. Хэзээ ч хичээлээ хийхгүй байгаа юм чинь! "Би бичихдээ муу." Учир нь чи үнэндээ хэзээ ч бичиж байгаагүй! Авъяас байглаас заяагддаг. Ур чадвар маш олон цагийн хөдөлмөрөөр бий болдог юм. Хэрэв та хэн нэгний амьдралд тус үзүүлэхгүй байгаа бол, та цаг аа хий дэмий үрж байна. Бууж өгөx гэж битгий уйл! Үргэлжлүүлэн, тэмүүлэх гэж уйл! Болих гэж битгий уйл! Аль хэзээний өвчин, янгиналт мэдэрч байгаа юм чинь тэрнээсээ шагнал хүрт! Та өөрийгөө хэр үнэ, цэнтэйгээ мэдэж байгаа юм бол тэр их үнэ цэнээ явж ав! Харин та цохилт, шүүмжлэлтийг хүлээн авч, хуруугаараа заан тэрнэээс, энэнээс, түүнээс болж чадсангүй гэхгүй байх хэрэгтэй! Хулчгар хүмүүс л тэгдэг юм! Та хулчгар хүн биш! Хулчгар хүнээс илүү дээр! Өдөр бүр шинэ өдөр! Агшин болгон шинэ агшин! Та одоо өөрийгөө өөр төрлийн амьтан гэдэг ээ үзүүл! Яг одоо! Би та нарт хэр агуу гэдэгээ үзээлнэ ээ! Сэйнт Лүкийн 17-р бүлэгт бичигдэхдээ "Бурханы гүрэн хүмүүст хүртэгдэнэ. Нэг хүнд биш, хэдэн хүмүүст биш, харин бүx хүмүүст хүртэгдэнэ." гэсэн байдаг. Та нар, хүмүүс, иргэдэд хүч, чадвар нь бий! Тоног төxөөрөмж бариx хүч чадвар, аз жаргал үүсгэх хүч чадвар! Хүмүүс та нарт энэ амьдралыг эрх чөлөө, үзэсгэлэнтэй болгох, энэ амьдралыг гайхимшигтай аялал болгох их хүч чадал бий! Тэгэхлээр, одоо яах гэж байна? Ихэнх үед, яг л айдас шиг, хязгаар хуурмаг үзэгдлээс илүү зүйл биш байдаг юм. Independently translated by Tsedev-Ochir Ts.

Video Details

Duration: 6 minutes and 13 seconds
Country: Andorra
Language: English
License: Dotsub - Standard License
Genre: None
Views: 18
Posted by: ted36 on May 21, 2016

Why Do We Fall? - Motivational Video
Бид Яагаад Ойчиж, Унадаг Вэ? Урам, зоригийн бичлэг

Originally by Hedgehog Productions
Translations by Tsedev-Ochir Ts.

Caption and Translate

    Sign In/Register for Dotsub above to caption this video.