Watch videos with subtitles in your language, upload your videos, create your own subtitles! Click here to learn more on "how to Dotsub"

Astronaut's record-breaking year in space

0 (0 Likes / 0 Dislikes)
Скотт Келли тун завгүй жилийг үдлээ. Мэдээж тэр хөлгөөсөө гарч, төрөл бүрийн судалгаа хийсэн. Хажуугаар нь Скотт төрсөн өдрөө тэмдэглэж, дэмий сэлгүүцэж, томуугаас сэргийлэх тарилга өөртөө хийж, сансрын хөлөгтөө ургуулсан байцаагаа идэж, цэцэрлэгч хийж амжсан. Сансарт хүний биед сонин өөрчлөлтүүд гардаг. Яс нарийсч, булчин хатингаршина. Бас зүрхний хэмнэл алдагдаж, үйл ажиллагаа нь саардаг. Америкийн гурван сансрын нисэгч тутмын нэг нь хараа муутай болжээ. Эдгээр өөрчлөлтийг ойлгохын тулд Скотт төрөл бүрийн судалгаанд оролцож буй. НАСА нүд, зүрх, тархи гээд бүх эрхтэн нь татах хүчний нөлөөллөөс алсад хэрхэн өөрчлөгдөж байгааг ажиглажээ. Түүнтэй харьцуулахад маш тохиромжтой судалгааны "объект" НАСА-д бий. Тэр бол Скоттын ихэр Марк Келли. Сансрын нисэгч ихэр нь дэлхий дээр ижил судалгаанд оролцож байлаа. НАСА ирэх нэг жилд ах дүү хоёрын шинжилгээг харьцуулан судална. Тэдний ачаар сансар хүний биед хэрхэн нөлөөлдгийг молекулын түвшинд судалж, дүгнэх юм. НАСА 2030 онд Ангараг руу хүмүүсээ илгээхээр төлөвлөөд буй. Иймд энэ судалгаа амин чухал юм. Иймд сансрын нисэгчдээ эрүүл авч үлдэх шаардлагатай.

Video Details

Duration: 1 minute and 47 seconds
Country:
Language: English
License: Dotsub - Standard License
Genre: None
Views: 9
Posted by: nominbileg on Mar 3, 2016

Astronaut's record-breaking year in space

Caption and Translate

    Sign In/Register for Dotsub above to caption this video.