Watch videos with subtitles in your language, upload your videos, create your own subtitles! Click here to learn more on "how to Dotsub"

The evolution of the book - Julie Dreyfuss

0 (0 Likes / 0 Dislikes)
Номыг юу НОМ болгодог вэ? Мэдээлэл хадгалж, дамжуулж байдаг нь уу? Эсвэл энэ нь цаас, нугас, бичгийн фонт, бэх, гарт чинь мэдрэгдэх жин, хуудсуудын үнэр үү? Энэ ном мөн үү? Магадгүй үгүй байх Харин энэ?? Энэ асуултанд хариулахын тулд бид номыг анхнаас нь мэдэж, ойлгож, бас яаж энэ бүх элемэнтүүд цугларч тэдний нийлбэрийг бүтээсэн хэсгүүдээс ч агуу зүйл анх хийгдэж байсан руу буцах ёстой Бидний мэдэх хамгийн анхны ном бол Кодекс юм Нэг талыг нь үдсэн, овоолсон цааснууд Гэхдээ номын түүхэнд жинхэнэ эргэлт хийсэн зүйл бол XV зууны дунд хэсэгт бүтээгдсэн Johannes Gutenberg ийн хэвлэгч машин юм Бичгийн машин нь Дорнын соёлд аль хэдийн бий болсон байсан ч Johannes Gutenberg ийн хэвлэгчийн танилцуулга гайхалтай өөрчлөлтийг үзүүлсэн юм Лам нар болон элитүүд бичвэрүүдийн үйлдвэрлэлийг дангаараа хянах чадваргүй болов Мэдээлэл дамжих нь амар болж, мөн хувилбарууд нь ч тасралтгүй дахин хэвлэгдэх боломжтой болов Тиймээс Европ даяар хэвлэлийн газрууд бий болж байлаа Номын түүхийн огцом хөгжлийн үр дүн нь бидэнд танил хэдий ч бусад талаараа нэг л өөр байсан юм Номын араг яс нь цаас, бичвэр, хавтас юм 2000 аад гаруй жилийн өмнө Хятад улс цаасыг бичиж болохуйц гадаргуй гэдгийг олж нээжээ Тэрнээс ч өмнө Египетэд үйсэн цаасыг ашигладаг байв Гэсэн ч XVI зуун хүртэл Европчууд модны нимгэн холтос болон сунгасан амьтны арьсаар хийсэн цаасан дээр бичдэг байв Яваандаа цаас нь Европ даяар алдартай болсноор илүү хямд цаасыг ашиглах болжээ Бэхийг ургамал болон амьтны гаралтай будгийг ус юм уу дарстай хольж гаргасан ч Ус нь металлд наалддаггүй учир Тосыг гол бүтээгдэхүүн нь болгон ашиглах ёстой болжээ Бэхийг чийдэнгийн хөө, модны давирхай хушганы тос ашгилан гаргадаг байв Харин бичгийн фонт, хэлбэрийн тухайд Анхны хэвүүд нь бал чулууны хайлш дээр буруу харуулан цутгасан үсгүүд байв Гараар хийгдсэн ба өндөр үнэтэй байсан ба Дизайн нь хийгдсэн хүнээсээ хамааран өөр өөр байв Стандартад оруулна гэдэг төвөгтэй байсан бөгөөд бичвэрийг боловсруулах систем ба олноор хэвлэх хүртэл стандартгүй явав Бид Nicolas Jensonд 2 төрлийн Роман фонт бүтээсэнд нь мөн тэр нь цаашлаад 1000 гаруй фонт болсонд нь, Бидэнд танигдсан Times Roman ийг зохиосонд талархах ёстой Ямар нэг юм эднийг хамтатгаж барих ёстой байв XV зууны сүүл хүртэл хавтас нь нэг бол мод, аль эсвэл хамтатгаж наасан цааснаас бүтдэг байв Энэ нь яваандаа сүлжмэл цаасаар солигдсон бөгөөд тэдгээр нь XVII зуунд сайн чанарын хавтаснууд байсан ч эцэстээ хямд чанарынх болсон юм Өнөөдөр номын хавтас нь маркетингийн хэсэг бол тухайн үеийн номын хавтсыг захиалгаар хийдэг байв Номын нугас хүртэл түүхтэй :) Ер нь л нэг их чухал гэж тооцогддоггүй байсан ба анхных нь дугуй бус тэгш байв Тэгшхэн нугас нь номыг ширээн дээр тавьхад ба уншихад амар байв Гэсэн хэдий ч амархан гэмтдэг байсан байна Дугуй хэлбэртэй нугас нь энэ асуудлыг үгүй хийсэн ч шинэ асуудлуудыг гаргаж ирэв Жишээ нь: хуудсууд өөрөө эргэх Гэсэн хэдий ч уян хатан байдал нь ялангуяа явдал дундаа уншдаг хүмүүст чухал Бид хөгжих тусам нугастай бичвэрүүд нь хавтгай дэлгэц цахим бэхтэй болж байна Эдгээр нь үнэхээр ном юм гэж үү? Хавтас барих мэдрэмж эсвэл хуудсын зөөлөн үнэр нь ном унших явцыг гайхамшигтай болгодог гэж үү? Эсвэл тэрхүү ид шид нь гаднах байдал биш үгэнд оршдог юм уу?

Video Details

Duration: 4 minutes and 17 seconds
Country:
Language: English
License: Dotsub - Standard License
Genre: None
Views: 10
Posted by: bilguunts on Aug 5, 2017

Caption and Translate

    Sign In/Register for Dotsub to translate this video.