Watch videos with subtitles in your language, upload your videos, create your own subtitles! Click here to learn more on "how to Dotsub"

School District of New Berlin Academic & Career Planning Video Scribe

0 (0 Likes / 0 Dislikes)
Танилц, Энэ бол Алан ба Лекси Тэд ахлах сургуулиа төгсөж байгаа ба тэднийг үүнээс цааш маш их боломжоор дүүрэн дэлхий ертөнц хүлээж байгаа. Гэхдээ тэд хэрхэн сонголт хийж, өөрсдийн шинэ ертөнцөө чиглүүлэх вэ? Азаар тэдэнд багш нар, зөвлөгчид болон найз нөхөд, гэр бүл мөн нийгэм гээд тэднийг ямар ч зам сонгосон түүнд хүрэхэд нь зааж чиглүүлэх хүмүүс олон бий. Энэхүү үйл явцыг "Боловсролын болон ажил мэргэжлийн төлөвлөлт" гэнэ. Бүгдээрээ энэхүү боловсролын болон ажил мэргэжлийн төлөвлөлтийг АЯЛАЛ гэж үзье. Чи бол Алан ба Лекситэй адил өөрийн ирээдүйд хүрэх газрын зургийг боловсруулах бүрэн эрхтэй хүн ба энэ бүхэнд тань хэрэгцээтэй хэд хэдэн чухал хэрэгслүүд бий. Эдгээрт: Толь, Луужин, Газрын зураг мөн Унаа зэрэг орно. Би хэн бэ? Энэ бол ТОЛЬ Миний сонирхол юу вэ? Би юуг хамгийн сайн хийдэг вэ? Миний хамгийн сайн суралцах арга барил юу вэ? Юу намайг бусдаас ялгаруулдаг вэ? Би бусдад хэрхэн өөрийгөө ойлгуулахыг хүсэж байна вэ? Эдгээр асуултуудад хариулснаар та өөрийгөө цор ганц гэдгийг улам их ойлгож баярлах болно. Би юу хийхийг хүсэж байна вэ? Энэ бол ЛУУЖИН. Тэнд маш олон сонголтууд бий. Ямар ажил мэргэжил надад таалагдаж би түүнд хэрхэн сайн нь байх вэ? Би ямар салбарт илүү сонирхолтой вэ? Мөн ямар төрлийн ажил ирээдүйд эрэлттэй байх вэ? Өөр өөр ажил мэргэжлээс хичнээн хэмжээний орлого олно гэж бодож байна? Эдгээр асуултуудад хариулах нь чиний газрын зургаараа аялах эхний алхамыг хийхэд тус болох болно. Би тэнд хэрхэн хүрэх вэ? Энэ бол ГАЗРЫН ЗУРАГ. Би амжилтанд хүрэхийн тулд ямар сургалтанд суух хэрэгтэй вэ? Ямар ажил үйлчилгээний туршлага намайг нээн илрүүлж эсвэл хэрэгтэй чадваруудыг зааж өгөх бол? Мөн хичээлээс гадуурх үйл ажиллагааны тухай юу гэж бодож байна? Ахлах сургуулиа төгссөний дараа ямар төрлийн боловсрол надад хэрэгтэй вэ? Элсэлтийн шалгуур үзүүлэлтүүд ( ЭЕШ ) ямар байх вэ? Мөн энэ нь хэр их зардалтай байх вэ? Маш олон сонголттой байх нь үнэхээр дарамттай юм шиг санагдаж байж болох юм, Гэхдээ газрын зураг маань энэ үед л гарт орж ирдэг. Таны боловсрол болон ажлын төлөвлөгөө эдгээр асуултуудад хэрхэн хариулах талаар таныг чиглүүлэх болно. Та хэрэгтэй бол хүснэгтэд оруулж, хянаж, дахин засварлаж ч болно. Явцгаая! Энэ бол УНАА. Таны өөрийн хувийн аялал учир танд дахин давтагдашгүй байх болно. Бүх сурагчид өөр өөрийн дахин давтагдашгүй зогсоолтой Мөн өөр өөрийн дахин давтагдашгүй тэнд очих арга замтай. ОДОО ИРЭЭДҮЙРҮҮГЭЭ АЛХАХ ЦАГ НЬ БОЛЛОО! BON VOYAGE! ( Сайн яваарай! ) Хэрвээ та үнэхээр юу хийхийг хүсэж байгаагаа мэдэж байгаа бол, Та нэг талын тасалбараар өөрийн зогсоол руугаа хурдан аялах болно. Мөн та бүхий л өөрт хэрэгцээтэй сургалт, нэмэлт зүйлс болон ажлын туршлага зэргийг цуглуулж мөн таны ахлах сургуульдаа эзэмшсэн боловсрол тань таныг өөрийн хувийн болон ажил мэргэжлийн зорилгод чинь шууд хүрэхэд дэмжлэг үзүүлэх болно. Хэрвээ танд юу хийхийг хүсэж байгаагаа мэдэж байгаа ч гэсэн өөртөө бүрэн итгэлгүй байвал Та өөрийгөө чиглүүлэхийн тулд илүү хувьсамтгай замыг сонгож ч магадгүй юм. Та замдаа хэд хэдэн зогсолт хийж, шинэ зүйлсийг туршиж юу таалагдаж юу таалагдахгүй байхыг шийдэх боломжтой. Мөн өөрийн хэд хэдэн сонирхлын хүрээнд сургалтанд сууж, суралцах арга барил болон өөрийгөө илүү их таних боломж бий. Хэрвээ таньд хаашаа явж буй талаар ямар ч санаа байхгүй бол, Та бүхий л газар нутгийг шинжилж, өөрт байгаа бүхий л боломж бололцоог дахин харж илүү туршлагатайгаар өөрийн зогсоолыг дахин тодорхойлоход туслах болно. Яг л Алан болон Лекситэй адилаар, та өөрийн аялалын гол баатар ба танд маш их дэмжлэг туслалцаа байна. Таны багш болон зөвлөгчид чинь бүхий л аялалын чинь турш таныг чиглүүлэн туслаж, Тулгарах хэцүү бэрх шуурга бүгдийг тэсвэрлэхийг заан, ирээдүйд олон хаалга онгорхой байлгах боломж бүрийг чамд зөвлөж дэмжих болно. Чиний аав ээж чамд юу илүү чухал болохыг ойлгуулж, чухлыг нь эрэмблэн, чамд тохиолдох сорилт бүхэнд чинь дэмжлэг үзүүлж, хэрхэн өөрийн хүсэл зоригийн хамгаалахад зааж сургах болно. Мөн нийгэм чамд байгаа бүхий л боломж бололцоог чинь харуулж туслах болно. Боловсрол болон Ажил мэргэжлийн төлөвлөлт нь Алан ба Лексийг их сургуульд оруулан ирээдүйн ажлын төлөвлөгөөг баталгаатай болгосон ба Энэ нь танд ч бас туслах болно. Их сургуульд суралцахад бэлэн байх нь чухал, учир нь ихэнх ажлын байрнууд ахлах сургуулиас илүү ямар нэгэн боловсролыг шаарддаг. Энэ нь мэдээж таны зорилгоос шалтгаалах нь тодорхой. Их сургуульд сурахад бэлэн байх нь их сургуульд тэнцхээс илүү юм. Энэ нь таныг диплом авахад мөн эрдмийн зэрэг хамгаалахад хангалттай мэдлэг, чадвар мөн хандлагыг өөртөө авсныг харуулна. Мөн энэ нь таныг ахлах сургуулиа төгссөний дараа өөрийн боловсролдоо ухаалаг хөрөнгө оруулалт хийхийн төлөө өөрийн талаар хэр мэдэх, зорилго болон түүндээ хүрэх арга замыг хангалттай мэдэж байгааг илтгэнэ. Ажлын мэргэжлийн төлөвлөгөө бэлэн байх нь мөн л таны боловсролын зэргийг тодорхойлж зорилгодоо хүрэхэд чухал нөлөөтэй. Энэ нь танд зөв цагтаа ажиллах хүч болон зах зээлд нийлүүлэгдэхэд тустай. Та тэр үед өөрийн хэрэгцээг хангахуйц орлоготой байхад санаа зовох зүйл байхгүй болно Учир нь та аль хэдийн өөрт хэрэгтэй мэдлэг, чадвар, хандлагыг өөртөө эзэмшүүлж аюулгүй бөгөөд тогтвортой ажлын байртай болсон байх болно. Алан, Лекси хоёр магадгүй зогсоолоо хараахан мэдэхгүй байж болно. Гэхдээ үүнд санаа зоволтгүй. Хэдийгээр явах замаа өөрчилсөн ч гэсэн хамгийн чухал нь өөртөө бүрэн итгэлтэй болтлоо өөрийн замаа зөв тодорхойлон чиглүүлж газрын зураг болон боловсрол, ажил мэргэжлийн төлөвлөгөөг зөвөөр тодорхойлоход ашиглахад оршино. Амьдралд олон сонголт байдаг ч, тэдний цөөн нь л ирээдүйгээ төлөвлөхтэй дүйцхээр чухал байдаг Та маргааш хэн болох нь замынхаа турш хийсэн сонголтуудын тань үр дүн байх болно. Боловсрол болон ажил мэргэжлийн төлөвлөлт, Өөрийн аялалыг гартаа ав

Video Details

Duration: 6 minutes and 44 seconds
Country: Mongolia
Language: English
License: Dotsub - Standard License
Genre: Animated
Views: 103
Posted by: sededganbold on Jan 22, 2016

School District of New Berlin Academic & Career Planning Video Scribe

Caption and Translate

    Sign In/Register for Dotsub above to caption this video.