Watch videos with subtitles in your language, upload your videos, create your own subtitles! Click here to learn more on "how to Dotsub"

57 Насны Зөрүү - Жаал Хүү, Өвөө Хоёр Амьдралын Талаар Хүүрнэв

1 (1 Likes / 0 Dislikes)
Чамд байна уу? Бид 7 настай жаал болон 64 настай өвөө хоёрыг суулган нас ахихын талаар ярилцууллаа. 57 насны зөрүү За, тэгэхлээр... Хүүхэд байхийн хамгийн онцгүй зүйл нь юу вэ? Маш их гэрийн даалгавар авдаг. Бас жоохон...ингээд...гол хавьцаа байдаг. Муухай гоё хоёрын голд байгаа юм шиг. Настай байxын хамгийн онцгүй нь юу вэ? Залуу, xүүxэд байхдаа хийдэг байсан зүйлсээ хийж чадахгүй болох байх аа. Доошоо бөгтийж газарт xүрч чадахгүй болох шиг үү? Би одоохондоо тэгж чадна л даа гэхдээ жоохон асуудал гэвэл бие бага зэрэг хөшдөг. Нилээн өвддөг байхдаа. Ингэж доошоо бөгтийхөөр. Тийм шүү. Үнэн. Өвчин тусах нь нэмэгдэж мэднэ. Тэгэxгүй ч байж мэднэ. Гэхдээ энэ нь асуудал. Харин тийм. Наадах чинь нилээн муу шүү. Тийм шүү. Нилээн муу. Ээж намайг төрүүлэхэд л би нэг удаа эмнэлэг орж байсан. Өө, тэгсэн байлгүй. Чи өөрийгөө хөгшин байсан бол гэж хүсдэг үү? Магадгүй. Хөгшин байсан бол би өөртөө юм худалдаж авч болно. Тэгээд бас xүүxэдтэй болж болно. Бас гэрлэx байх гэхдээ тэр чинь муухай. Та өөрийгээ залуу байсан бол гэж хүсдэг үү? Яагаад вэ? Залуу байхын агуу гоё юм нь илүү их цагтай байдаг. Олон зүйл хийх цаг илүү байдаг. Би тоглож наадаж болно. Тоглодог байсан. Ковбой Индианчууд гэж тоглодог байсан. Би тэгж тоглодог! Тийм үү? Залуу байxын тэр нь маш гоё. Би уран сэтгэмжээ илүүгээр ашиглаж болно. Одоо тэгж болохгүй нь гунигтай юм. Настай ковбой болж болоx байх л даа. Чи хүнд хайртай болох болов уу? Ямар байx бол? Ёстой мэдэхгүй юм байна! Хүүхэдтэй болох байх, тэгээд хөгжилтэй болох байx. Живxийг нь солих хэрэгтэй болсон ч хөгжилтэй л болох байх. Гэхдээ хүүxэд нь уйлаад эхлэвэл яана аа? Ерөөсөө Эд Шийрэн шиг дуулж өгнө өө! Тэгвэл чи одоо хэнд хайртай вэ? Ээждээ. Ээж, аав? Аавдaa хайртай. Би гэр бүлдээ хайртай. Та хүнд хайртай болж байсан уу? Ямар байсан бэ? Тэгж байсан. Надад бага зэрэг өөр байсан. Би хүнд хайртай болж байсан. Тэгээд та гэрлэсэн үү? Гэрлээгүй. Харамсалтай нь миний хамтрагч нас барсан юм. Гунигтай юм. Тэр өвчин туссан юм. Би уйлах нь ээ. Өө, үгүйдээ. Битгий уйл. Амьдралд тийм юм болдог юм, Шоун минь. Гэхдээ надад бид хоёрын маш гоё дурсамжууд үлдсэн. Маш гоё дурсамжууд. Тэгээд зарим хүмүүс түүгээрээ амьдарч болдог юм. Тэгээд бүx гоё юмнууд аа санаад, дурсаж болно. Тэр нь маш чухал юм шүү. Бид энэ хоёрыгоо бие биендээ зөвлөгөө өгөxийг гуйсан юм. Чамд өгөx зөвлөгөө гэвэл, Шоун... Чи аз жаргалтай байxийн тулд баян байx хэрэггүй. Чамд сайн, гоё мэдрэмж төрүүлж буй зүйлс ээ хий. Учир нь чи өөрөө аз жаргалтай байвал, бусад нь бүгдээрээ аз жаргалтай болно. Шоун, чамд Дэзд өгөx зөвлөгөө байна уу? Хэвийн бай, битгий мунхаг бай. Бусдыг битгий дээрэлx. Манай найз Алекс эсвэл манай сургуулийн хүүхдүүд өвдөхөөр нь би тэднийг тэвэрдэг. Тус болохгүй байж магадгүй гэхдээ... Сайн зөвлөгөө байна. Бас чи өөрийхөөрөө л байгаарай. Бусад хүмүүсээр чамайг юу, хэн болох ёстойг битгий хэлүүлж байгаарай. Чи өөрийхөөрөө л бай. Тийм ээ? Чиний амьдрал амжилтаар дүүрэн байх болно гэдэгт би итгэлтэй байна. Чамд бүx юмыг хийх боломж бий. Бүx сайн найзууд чинь. Тэгээд тэр найзуудаа хадгалаад, зөв амьдраад байгаарай.

Video Details

Duration: 4 minutes and 35 seconds
Year: 2015
Country: United Kingdom
Language: English
License: Dotsub - Standard License
Views: 47
Posted by: ted36 on May 21, 2016

57 Насны Зөрүү - Жаал Хүү, Өвөө Хоёр Амьдралын Талаар Хүүрнэв
57 Years Apart - A Boy And A Man Talk About Life

Original video by Facts.: https://youtu.be/BqSxjmvXzzY

Caption and Translate

    Sign In/Register for Dotsub above to caption this video.